Увс аймгийн Бөхмөрөн сумын түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан ойг угтсан олон арга хэмжээнүүд шат дараатайгаар зохион байгуулагдаж байгаагийн нэг бол “ТҮҮХТ 100 жилийн ой”-д зориулсан ном бичих ажил юм. Тус номыг бичих ажлын хэсэг 2024 оны 3-р сарын 20-нд 4 дахь удаагийн уулзалт, ярилцлага, саналаа хуваалцаж ажлын явцаа хэлэлцлээ.
Уулзалтыг ажлын хэсгийн ахлагч Биологийн ухааны доктор, профессор С.Ганболд нээж, номын агуулга, дэд бүлэг, ажлын хэсгийн гишүүдийнхээ ажлын явцыг сонсож, чиг үүрэг, хариуцсан ажлын талаарх товч танилцуулгыг хийлээ. Ажлын хэсэг ойрын хугацаанд хийсэн болон хийгдэж байгаа ажлынхаа талаар нээлттэй ярилцаж, санал бодол, мэдээллүүдээ нэгтгэн ажиллалаа. Ажлын хэсгийн уулзалтад Бөхмөрөний уугуул Жүдлэнгийн Норжин ах ирж өөрийнхөө санаа, бодолоо хэлж, хууч хөөрч зарим мэдээлэл өгсөнд ажлын хэсгийнхэн талархал илэрхийлэв.
Жич: Материал, хүлээн авах хугацааг 2024 оны 4-р сарын 1-ээр тасалбар болгон эх бэлтгэл, хэвлүүлэх ажиллагаанд шилжүүлэх тул “Та” бүхнээс яаравчлахыг хичээнгүйлэн хүсье. Холбоо барих утас: 88176720, 88457566. Цахим шуудан илгээх: info@bukhmurun.mn , ganbold@mail.ru