ҮЙЛ ЯВДАЛ
Түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр.
Уул усны диваажин Улсын тэргүүний Бөхмөрөн сумын уугуул , суугуул ард иргэд та бүхэндээ удахгүй болох түүхт 100 жилийн ойн баярын хөтөлбөрийг хүргэж байна.
Төгсөгчдийн холбооны 2 дахь уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Төгсөгчдийн холбооны 2 дахь уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Хурлаар “УВС АЙМАГ БӨХМӨРӨН СУМЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН” хүрээнд нутгийн зөвлөл ...
Суманд бүх төрлийн үзлэг оношилгоо үнэгүй хийж ажиллахаар боллоо.
Улаанбаатар хотоос Монгол Улсын хүний гавьяат эмч А.Эрдэнэбилэгээр ахлуулсан ажлын хэсэг, Увс аймгаас хүний их эмч Ч.Алтанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг нийт 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр ...
Номын ажлын хэсэг 4 дахь удаагаа хуралдлаа.
Увс аймгийн Бөхмөрөн сумын түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан ойг угтсан олон арга хэмжээнүүд шат дараатайгаар зохион байгуулагдаж байгаагийн нэг бол “ТҮҮХТ 100 жилийн ой”-д зориулсан ном бичих ажил юм.
Бөхмөрөн сумын түүхт 100 жилийн ойн номонд материал хүлээн авч байна.
Сумынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан үе үеийн хүмүүсийнхээ товч намтар, фото зураг, хуучны үйл явдлыг харуулсан түүхэн зурагнуудыг холбогдох тайлбарын хамт онлайн болон ажлын хэсэгт биетээр авчирч өгнө үү.
БАЙГАЛИЙН САЙХНЫГ ТОЛЬДОХ
Далайн түвшнээс дээш 1498 м өргөгдсөн эрс тэс уур амьсгалтай. Бөхмөрөн сум Хархираа, Түргэн, Байрмын уулс, Сийлхэмийн нуруу, Бөхмөрөн голын сав, Ачит нуурын хоорондох тэгш тал, цав толгод, уулс нуруу бүхий уудам нутгыг эзэлдэг. Тус сумын нутаг нь говь, тал хээр, хангай, алтайн өндөр уулархаг хэсгийн аль алины нь шинжийг хадгалж тогтсон нуур, гол, булаг шандаар элбэг сум юм.